Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана

Наадамчдын гудамж, Олимпын гудамж, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, бага тойруу орчмын зарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана
Зарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев тэргүүтэй зочид, төлөөлөгчид 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаатай холбогдуулан Наадамчдын гудамж, Олимпын гудамж, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, бага тойруу орчмын зарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийнэ.

Иргэд та бүхнийг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас уриалж байна.

Хуваалцах