Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Засгийн газрын цом”-ын эзэн болсон баг тамирчдыг урамшуулав

“Засгийн газрын цом”-ын эзэн болсон ЭХЯ-ын Хянал шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Л.Батсайхан ахлагчтай баг тамирчдад өнөөдөр ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт баяр хүргэж мөнгөн шагналыг нь гардууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Засгийн газрын цом”-ын эзэн болсон баг тамирчдыг урамшуулав
“Засгийн газрын цом”-ын эзэн болсон баг тамирчдыг урамшуулав. Зураг: МҮОНРТ

“Засгийн газрын цом”-ын эзэн болсон ЭХЯ-ын Хянал шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Л.Батсайхан ахлагчтай баг тамирчдад өнөөдөр ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт баяр хүргэж мөнгөн шагналыг нь гардууллаа. Тэргүүн байр эзэлж “Засгийн газрын цом”-ын эзэн болсон ЭХЯ-ны баг тамирчдын амжилтыг дурдвал,

· Шатарын төрөлд эрэгтэй баг 1 дүгээр байр, эмэгтэй баг 4 дүгээр байр эзэлж, багаар 1 дүгээр байр,

· Ширээний теннисний төрөлд эрэгтэй баг 1 дүгээр байр, эмэгтэй баг 4 дүгээр байр эзэлж, багаараа 1 дүгээр байр,

· Гар бөмбөгийн төрөлд эрэгтэй баг 2 дугаар байр, эмэгтэй баг 2 дугаар байр эзэлж, багаараа 2 дугаар байр,

· Сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй баг 1 дүгээр байр эзэлж, нийт нийлбэр дүнгээрээ ЭХЯ-ны баг 1 дүгээр байр эзэлж тус цомын эзэн болсон юм.

Хуваалцах