Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Завхан аймагт 1001 хүүхдийн найрал дуу эгшиглэлээ

Завхан аймаг хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө анхаарлаа хандуулдаг аймаг гэж хэлж болно. 2011 онд Улаанбаатар хотноо тухайн үед Чингисийн талбай гэж нэрлэгдэж асан Сүхбаатарын талбай дээр

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Завхан аймагт 1001 хүүхдийн найрал дуу эгшиглэлээ
Завхан аймагт 1001 хүүхдийн найрал дуу эгшиглэлээ. Зураг: МҮОНРТ

Завхан аймаг хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө анхаарлаа хандуулдаг аймаг гэж хэлж болно. 2011 онд Улаанбаатар хотноо тухайн үед Чингисийн талбай гэж нэрлэгдэж асан Сүхбаатарын талбай дээр 999 морин хуурч аялгуу эгшиглүүлсэн. Мөн Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ойг тохиолдуулан 2222 морин хуурч хүүхдийн тоглолтыг амжилттай зохион байгуулсан байдаг.

Тус аймаг 2016 онд Дэлхийн шатрын холбоонд 11 мянган шатарчин хүүхдийг элсүүлсэн. Тэгвэл өнөөдөр Завхан аймгийн төвд 1001 хүүхдийн найрал дуу эгшиглэлээ. Энэхүү найрал дууг Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын найрал дууны багш П.Мөнхжаргал санаачилсан бөгөөд Завхан аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, аймгийн Хөгжимт жүжгийн театр дэмжиж, хамтран зохион байгууллаа гэж Завхан аймаг дахь "Монголын мэдээ" телевизийн сурвалжлагч Б.Оюун-Эрдэнэ мэдээллээ.

Хуваалцах