Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Завхан аймгийн золголтын барилдаанд Л.Лха-Очир түрүүлэв

Аймаг, сумдын сар шинийн золголт Улаанбаатар хотод үргэлжилсээр байна. Өчигдөр Завхан аймгийн сар шинийн золголтын үйл ажиллагаа Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Завхан аймгийн золголтын барилдаанд Л.Лха-Очир түрүүлэв
Завхан аймгийн золголтын барилдаанд Л.Лха-Очир түрүүлэв. Зураг: МҮОНРТ

Аймаг, сумдын сар шинийн золголт Улаанбаатар хотод үргэлжилсээр байна. Өчигдөр Завхан аймгийн сар шинийн золголтын үйл ажиллагаа Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.

Золголтод зориулсан Завханы аймгийн харьяат бөхчүүдийн барилдаан болоход улсын начин Л.Лха-Очир, аймгийн арслан Ж.Сүхбат нараар магнайлуулсан улс, аймаг, сумын цолтой 48 бөх зодоглосноос Алдархаан сумын харьяат улсын начин Л.Лха-Очир түрүүлж, Их-Уул сумын харьяат аймгийн арслан Б.Чимэдвандан үзүүрлэлээ.

Их шөвөгт Отгон сумын харьяат аймгийн заан Т.Бэгзсүрэн, Шилүүстэй сумын харьяат аймгийн арслан Ж.Сүхбат, Дөрвөлжин сумын харьяат аймгийн арслан П.Батмөнх, Баянтэс сумын харьяат аймгийн харцага Э.Баасандорж нар үлдсэн юм.

Хуваалцах