Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Завхан нэгдэл”-ийн барилдаанд Л.Лха-Очир түрүүллээ

Завхан аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга Б.Энхболдын санаачилга, ивээл дор 24 суманд хэрэгжиж буй “Завхан нэгдэл” төслийн Нэгдсэн өдөрлөг болон “Завхан аймгийн ирээдүйн Түмэн эх” шалгаруулах хурдан дааганы уралдаан боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Завхан нэгдэл”-ийн барилдаанд Л.Лха-Очир түрүүллээ
“Завхан нэгдэл”-ийн барилдаанд Л.Лха-Очир түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Завхан аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга Б.Энхболдын санаачилга, ивээл дор 24 суманд хэрэгжиж буй “Завхан нэгдэл” төслийн Нэгдсэн өдөрлөг болон “Завхан аймгийн ирээдүйн Түмэн эх” шалгаруулах хурдан дааганы уралдаан боллоо.

Уг өдөрлөгийн үндэсний бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон 64 хүчтэн уран мэх, ухаан бодол, бяр хүчийг уралдуулан зодоглосноос Алдархаан сумын харьяат улсын начин Л.Лха-Очир түрүүлж, Баянхайрхан сумын харьяат шинэ начин Г.Баасандорж үзүүрлэлээ.

Барилдааны дүйз:

Гурвын даваа:
1. у.ө.и.н Ш.Уламбаяр– с.з Г.Сэр-Од
2. у.н Л.Лха-Очир – с.з Д.Өнөржаргал
3. у.н Г.Баасандорж – а.н Г.Сүхбаатар
4. а.х.а Т.Баттөмөр – с.з Э.Ванчин-Очир
5. а.а П.Батсүх – а.н.ө.н Б.Даваадорж
6. а.а Б.Чимэдвандан – с.з Я.Ишжамц
7. а.з Т.Бэгзсүрэн– а.х П.Баярсайхан
8. а.з Р.Батсүх – а.х Г.Анхбаяр

Дөрвийн даваа:
1. у.ө.и.н Ш.Уламбаяр– с.з Э.Ванчин-Очир
2. у.н Л.Лха-Очир – а.з Р.Батсүх
3. у.н Г.Баасандорж – а.з Т.Бэгзсүрэн
4. а.а П.Батсүх – а.а Б.Чимэдвандан

Тавын даваа:
1. у.ө.и.н Ш.Уламбаяр– у.н Г.Баасандорж
2. у.н Л.Лха-Очир – а.а П.Батсүх

Хуваалцах