Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Завьт болон хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хар усан тохойгоос Маршалын гүүр, Маршалын гүүрээс Сонсголонгийн гүүр, Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр, Сонсголонгийн гүүрнээс Маршалын гүүр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Завьт болон хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Завьт болон хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Гол, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/656 дугаар захирамж, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүрэг гүйцэтгүүлэх тухай” А/50 тоот тушаалын дагуу баяр, амралтын өдрүүдэд алба хаагчид өдөр бүр Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.Тодруулбал, иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгддэг байршлууд болох Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хар усан тохойгоос Маршалын гүүр, Маршалын гүүрээс Сонсголонгийн гүүр, Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр, Сонсголонгийн гүүрнээс Маршалын гүүр Багануур "Хэрлэн гол" Ахмадын амралтаас- Мэлз хайрхан, Тэрэлж-шинэ гүүр, хүртэлх маршрутаар голын эрэг дагуу зорчиж буй иргэдэд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэн ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах