Зээлээ чөлөөлүүлснээс эд хөрөнгөө алдаж байна
Ийм байдлаар иргэд эд хөрөнгөө алдаж байна гэж хуульчид ярилаа. Өмгөөлөгч н.Батбаярын яриаг сонсъё.
Мэдээллийн алба

Банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан байр машины зээлийг чөлөөлж өгөх үйлчилгээ нь хууль бус гэж мэргэжилтнүүд хэллээ. Өөрөөр хэлбэл, та байраа, машинаа банкинд барьцаалж зээл авдаг. Зарим тохиолдолд зээлээ буцаан төлөх боломжгүй үед өөр нэгэн этгээд таны зээлийг чөлөөлж өгнө гэсэн нэрээр их хэмжээний мөнгө зээлүүлдэг. Ингэхдээ тухайн байр, машиныг худалдсан, худалдаж авсан гэх гэрээ байгуулдаг байна. Ийм байдлаар иргэд эд хөрөнгөө алдаж байна гэж хуульчид ярилаа. Өмгөөлөгч н.Батбаярын яриаг сонсъё.
Энэ маягаар зээл чөлөөлөх нэрийн дор иргэд өндөр хэмжээтэй хүүнд дарлуулж, эцэс сүүлдээ эд хөрөнгөө алддаг гэж тэрээр хэллээ. Банкнаас авсан зээлийнхээ өр төлбөрийг дарж чадахгүй болсон хүмүүсийг арилжааны банкны ажилтнууд зээл чөлөөлөгч нартай холбох тохиолдлууд ч байдаг байна. Ийм байдлаар 2006 онд Батдэлгэр гэдэг эмэгтэй хоёр байраа зээл чөлөөлөгч нарт алдсан баримт бий. Тэрээр өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагаар явсан ч байраа буцаан авч чадаагүй байгаа юм. Зээл чөлөөлж байна гэх энэ хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг "Хурд" агентлаг ирэх долоо хоногт “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлгээрээ хүргэнэ.


















