Зэрэг барианд орж, алтан медалийн эзэд болов
"Рио-2016" зуны олимпийн наадам усан сэлэлтийн шилдгүүдээ тодруулсаар байна. Энэ удаад эмэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн аваргыг тодрууллаа.
Мэдээллийн алба

"Рио-2016" зуны олимпийн наадам усан сэлэлтийн шилдгүүдээ тодруулсаар байна. Энэ удаад эмэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн аваргыг тодрууллаа. Сонирхолтой нь 100 метрийн чөлөөт сэлэлтийн тэмцээний ялагчаар хоёр тамирчин тодров. АНУ-ын усан сэлэлтийн тамирчин Симоне Мануэл, Канадын тамирчин Пенни Олексиак нар яг зэрэг барианд орж ирсэн юм. Тэдний амжилт 52.70 секунд байж дэлхийг гайхшрууллаа. Риогийн олимпоос ийнхүү хамтдаа авсан анхны алтан медалийн эзнээр Симоне Мануэл, Пенни Олексиак нар тодроод байна.
Мөн Симоне Мануэл олимпийн алтан медаль хүртсэн анхны өнгөт арьст эмэгтэй тамирчин болж байгаа бол Пенни Олексиак энэ зуунд төрсөн хувийн амжилтаар алтан медаль хүртсэн анхны тамирчин болж буй юм байна. Хос алтан медальтнууд, хос олимпийн рекорд эзэмшигчдэд "Рио-2016" олимпийн наадмын үзэгчид баяр хүргэж, амжилт хүссээр байна.


















