Зидан амжилтаа ахиуллаа
Ингэснээр Франц мэргэжилтэн Испанийн аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгуулсан тоглолтын тоогоор “Реал”-ын дасгалжуулагчдын чансаанд Лео Бенхаккерийг гүйцэж, хоёрдугаарт жагсах болсон байна.
Мэдээллийн алба

Коронавирусний улмаас гуравдугаар сараас хойш түр завсарлаад байсан Испанийн Ла лигийн тоглолтууд эргэн эхэлж байна.
Завсарлагааны дараах анхны тоглолтдоо Испанийн “Эзэн хааны баг” өрсөлдөгч “Эйбар”-ыг 3:1 харьцаагаар буулгаж авсан нь ерөнхий дасгалжуулагч Зинедин Зиданы уг багийг удирдаж эхэлснээс хойш Ла лигийн хүрээнд байгуулсан 90 дэх хожил болов.
Ингэснээр Франц мэргэжилтэн Испанийн аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгуулсан тоглолтын тоогоор “Реал”-ын дасгалжуулагчдын чансаанд Лео Бенхаккерийг гүйцэж, хоёрдугаарт жагсах болсон байна.
Түүний өмнө 257 хожил байгуулж байсан “аймшигтай” амжилтаар алдарт Мигель Муньос байна.


















