Зиданы наймааны гол бай Мане
2016 онд 34 сая фунтээр Энфилдэд ирсэн Манегийн Ливэрпүүлтэй байгуулсан гэрээ 2023 оноор дуусгавар болно.
Мэдээллийн алба

Зинедин Зидан багийнхаа довтолгооны шугамыг Садио Манегаар хүчирхэгжүүлэхийг хүсэж байна.
“France Football” сэтгүүлд бичсэнээр Зидан Сенегал тоглогчийг удаан хугацаанд ажиглаж, үнэлж байгаа бөгөөд энэ зуны наймааны гол байгаараа нэрлээд буй аж.
Премьер лигийн энэ улиралд 17 гоол бүртгүүлээд буй түүнийг авах сонирхол Реалд өнгөрсөн зун байсан ч Зидан явснаар хойш тавигджээ. Харин одоо албан тушаалдаа эргэн ирсэн Франц дасгалжуулагч наймааны хэлэлцээг ахин эхлүүлээд байна.
2016 онд 34 сая фунтээр Энфилдэд ирсэн Манегийн Ливэрпүүлтэй байгуулсан гэрээ 2023 оноор дуусгавар болно.


















