Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Зинедин Зидан "Реал Мадрид"-ийн дасгалжуулагчаар томилогдлоо

Испанийн алдарт “Реал Мадрид” клубын Ерөнхийлөгч Флорентино Перес хэвлэлийн бага хурал зарлаж, чухал мэдээлэл өглөө.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зинедин Зидан "Реал Мадрид"-ийн дасгалжуулагчаар томилогдлоо
Зинедин Зидан "Реал Мадрид"-ийн дасгалжуулагчаар томилогдлоо. Зураг: МҮОНРТ

Испанийн алдарт “Реал Мадрид” клубын Ерөнхийлөгч Флорентино Перес хэвлэлийн бага хурал зарлаж, чухал мэдээлэл өглөө. Тэрбээр багийн дасгалжуулагч Рафаэль Бенетисийг халж, оронд нь “Реал”-ын дасгалжуулагчаар Францын домогт хөлбөмбөгч Зинедин Зиданыг томилсноо мэдэгджээ.

Рафаэль Бенитес Эзэн хааны багийг долоон сарын турш дасгалжуулаад ийн ажлаа өгч байна. Түүний удирдлага дор "Реал Мадрид" Ла лигт олон сахилгын зөрчил гаргасан нь халагдах гол шалтгаан болсон байна. Бенитесийн “Реал Мадрид”-ыг удирдсанаас хойш найман тоглолтод тааруу амжилт үзүүлсэн. Доод лигээс дэвшин гарч ирсэн “Спортинг Хихон” багтай гоолгүй тэнцсэн. Хамгийн сүүлд ням гарагт “Валенсиа” клубтэй 2:2-оор тэнцсэн үзүүлэлт нь багийн эзэнд таалагдаагүй юм.

Хуваалцах