Златан Ибрахимович шигшээ багаасаа зодог тайлна
Шведийн шигшээ багийн домогт тоглогч Златан Ибрахимович энэ ЕАШТ-ийн дараагаар шигшээ багаасаа зодог тайлах тухайгаа мэдэгдсэн байна.
Мэдээллийн алба

Шведийн шигшээ багийн домогт тоглогч Златан Ибрахимович энэ ЕАШТ-ийн дараагаар шигшээ багаасаа зодог тайлах тухайгаа мэдэгдсэн байна. Златаны хувьд 2001 оноос хойш Шведийн шигшээ багийн төлөө хүчин зүтгэж байгаа бөгөөд нийт 115 тоглолтод оролцож 62 гоолыг эсрэг багийн хаалганд оруулсан шилдэг довтлогч юм.
Шведийн шигшээ багийн хувьд Евро 2016-ийн "E" хэсэгт 1 оноотойгоор 3-р байрт бичигдэж байгаа билээ.


















