Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Златаны хөшөө Стокгольм хотноо сүндэрлэнэ

Златан Ибрахимовичийн хөшөөг улсынх нь нийслэл Стокгольм хотын "Фриендс Арена"-гийн өмнө сүндэрлүүлэн босгохоор болжээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Златаны хөшөө Стокгольм хотноо сүндэрлэнэ
Златаны хөшөө Стокгольм хотноо сүндэрлэнэ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн зун франц улсад зохиогдсон 15 дахь удаагийн Европ тивийн аварга шалгаруулах тэмцээний дараа Шведийн шигшээ багаасаа зодог тайлаад буй Златан Ибрахимовичийн хөшөөг улсынх нь нийслэл Стокгольм хотын "Фриендс Арена"-гийн өмнө сүндэрлүүлэн босгохоор болоод байсан. Швед улсын бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Златан Ибрахимовичийн хөшөө 2.7 метрийн өндөртэй. 35 настай алдарт довтлогч өөрөө тус хөшөөтэй танилцаж, зургаа авахуулжээ. Ингэхдээ "Та бүхэн Нью-Йоркт очихдоо Эрх чөлөөний хөшөөг хардаг шигээ Шведэд ирэхдээ Златаны хөшөөг харах шаардлагатай болох болно” хэмээн өгүүлсэн байна. Тус хөшөөг ойрын хугацаанд албан ёсоор нээж, олон нийтэд танилцуулах юм байна.

Хуваалцах