Зодуулсан ч медалиа хамгаалж чаджээ
“Рио-2016” олимпийн наадам хэдийгээр сайхан болж байгаа ч Бразилын танхай этгээдүүд зарим тамирчин, дасгалжуулагч, жуулчдыг нэлээн сандаргаад байна. Танхайчуудын халдлагад жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Бельги Улсын тамирчин Д.Тихелт өртжээ.
Мэдээллийн алба

Д.Тихелт олимпийн тосгоны ойролцоох наран шарлагын газар медалиа тэмдэглээд сууж байтал гаднаас үл таних этгээдүүд аль таарсан газраа цохиж гар утсыг нь аваад зугтжээ. Тэрбээр нүүрээ дараад хэвтэж байхдаа медалиа бас хамгаалж байсан байна.