Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Зохиолч Д.Дашдондов “Зохист гүн” сонетоороо “Алтан-Өд-2019” наадмыг өнгөллөө

Шилдэг бүтээлээр: зохиолч Н.Даваадашийн-“ Буян нүглийн зурлага” бүтээл шалгарав. 2001 оноос эхлэн 19 дэх удаагаа болж байгаа энэхүү наадмын хоёрдугаар шатанд нийт 29 бүтээлийг шалгаруулаад байсан билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зохиолч Д.Дашдондов “Зохист гүн” сонетоороо “Алтан-Өд-2019” наадмыг өнгөллөө
Зохиолч Д.Дашдондов “Зохист гүн” сонетоороо “Алтан-Өд-2019” наадмыг өнгөллөө. Зураг: МҮОНРТ

Монголын Зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд-2019” наадам Хүүхдийн урлан бүтээх төвд болж, дөнгөж сая шилдгүүдийн нэрс тодорлоо.

Ийнхүү:

1. Яруу найргийн төрөлд- 26 бүтээл ирснээс:

Шилдэг бүтээлээр: зохиолч Д.Дашдондовын- “Зохист гүн” сонет

2. Хүүрнэл зохиолын том хэмжээний төрөлд – 15 бүтээл ирснээс:

Шилдэг бүтээлээр: зохиолч М.Уянсүхийн-“Аварга мод”

3. Хүүрнэл зохиолын богино хэмжээний төрөлд – 14 бүтээл ирснээс:

Шилдэг бүтээлээр: зохиолч П.Майнбаярын- Хагас нь эс хагас нь элс

4. Хүүхдийн зохиолын төрөлд- 17 бүтээл ирснээс:

Шилдэг бүтээлээр: зохиолч Б.Баясгалангийн – “Дэлхий дүүрэн асуулт”

5. Утга зохиолын орчуулгын зохиолын төрөлд– 5 бүтээл ирснээс

Шилдэг бүтээлээр: орчуулагч О.Жаргалсайханы-“Гэнжийн туульс”

6. Жүжиг, киноны зохиолын төрөлд –

Шилдэг бүтээлээр- зохиолч Т.Бум-Эрдэний –“ Нүрзэд хаачив

7. Утга зохиолын судлал, шүүмжид -3 хүний 4 бүтээл ирснээс:

Шилдэг бүтээлээр: зохиолч Ц.Цэрэнгийн – “Ринчен” 2 боть

8. Шог хошин болон баримтат зохиолын төрөлд: 9 бүтээл ирснээс.

Шилдэг бүтээлээр: зохиолч Н.Даваадашийн-“ Буян нүглийн зурлага” бүтээл шалгарав. 2001 оноос эхлэн 19 дэх удаагаа болж байгаа энэхүү наадмын хоёрдугаар шатанд нийт 29 бүтээлийг шалгаруулаад байсан билээ.

Хуваалцах