Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Зохиолч Жагдалын Лхагва “Үнэн” сонинд ажилд орсон нь

нэрт зохиолч Ж.Лхагва хойно сургууль төгсөөд хэрхэн ажилд орсон түүхийг хүргэе.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зохиолч Жагдалын Лхагва “Үнэн” сонинд ажилд орсон нь
Зохиолч Жагдалын Лхагва “Үнэн” сонинд ажилд орсон нь. Зураг: МҮОНРТ

Нэрт зохиолч Ж.Лхагва агсан хөөртэй хөгжилтэй нэгэн байсан гэдэг. Саяхан болсон “Гүн галуутайн Болор цом” наадмын “Уран үгсийн чуулган”-ы үеэр Ардын уран зохиолч, Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Балжирын Догмид өөрийн болоод Ж.Лхагва найзынхаа паянг дурсан ярьснаар танхим дүүрэн үзэгчдэд инээд хөөр бэлэглэсэн билээ. Энэ удаад нэрт зохиолч Ж.Лхагва хойно сургууль төгсөөд хэрхэн ажилд орсон түүхийг хүргэе.

Соёлын Гавьяат Зүтгэлтэн, зохиолч С.Лочин гуайг "Үнэн" сонинд ажиллаж байхад нь зохиолч Ж.Лхагва ажилд орохыг хүссэн өргөдөл бариад очиж л дээ. Тал цаасан дээр бичсэн өргөдлийг нь уншихад "Өвгөн чинь зохиолчдын ТМС төгсөөд ирлээ. Ажилд оруулж өг..." гэсэн байж... Лхагва гуайн тоглоом, шоглоомтойг нь мэдэх Лочин гуай тэр өргөдлийг нь шууд хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Түдэв гуай дээр бариад орж... Түдэв гуай уншчихаад "А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын том сургуулийг ТМС гэж байдаг.... Яг л хэрэгтэй хүн байна даа. Ажилд ав" гэсэн гэдэг.

Хуваалцах