Зохиолч С.Пүрэв эмчилгээгээ хийлгэхээр Бээжинг зорилоо
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч С.Пүрэвийн эмчилгээний зардал бүрэн шийдэгджээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч С.Пүрэвийн эмчилгээний зардал бүрэн шийдэгджээ. Тэрбээр чихрийн шижин өвчнөөр өвдөж, БНХАУ-ын нийслэл Бээжин хотод эмчлүүлэхээр болсон юм. Гэвч санхүүгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ цагт мэргэжил, сэтгэл нэгт зохиолчид нь хандивын аян өрнүүлж, эмчилгээнд нь шаардагдах төлбөрийн мөнгийг цуглуулсан байна.
С.Пүрэв биеэ эмчлүүлэхээр өнөөдөр өмнөд хөршийг зорьжээ. Таны бие улам тунгалагшиж, гэгээн бүтээл олныг туурвина гэдэгт итгэж байна.


















