“Зоорь” аймшгийн 3D кино нээлтээ хийнэ
“Зоорь” кино энэ сарын 22-нд бүх кинотеатруудаар нээлтээ хийнэ.
Мэдээллийн алба

Адал явдалт кино сонирхогч үзэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгээд байгаа “Зоорь” аймшгийн 3D кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Аймшгийн 3D кино гэдэг утгаараа анхдагч болж байгаа уг кино зохиолч Ц.Ууганбаярын “Шулмын инээд” гэдэг номонд орсон “Зоорь” хэмээх зохиолоор бүтээгдсэн ажээ. Анх тус зохиолоор кино хийх саналыг туслах найруулагч Н.Бямбацогт, жүжигчин Ө.Мөнгөнтулга нар олж уран бүтээлчдийн багийг бүрдүүлснээр зураг авалт өнгөрсөн оны 9 дүгээр сард эхэлжээ. Киноны гол дүрүүдэд жүжигчин Ө.Мөнгөнтулга, Д.Мөнхзул, Б.Анхбаяр болон Э.Уянга нар тоглосон бөгөөд киноны дууг нь Rokit bay дуулж олны хүртээл болгосон. “Зоорь” кино энэ сарын 22-нд бүх кинотеатруудаар нээлтээ хийнэ.



















