Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

Зам засварын ажилтай холбоотойгоор зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт дараах өөрчлөлт орлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
Зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо. Зураг: МҮОНРТ

Зам засварын ажилтай холбоотойгоор зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт дараах өөрчлөлт орлоо. Тухайлбал,

IX/29, X/01, 04, 07, 10, 18, 21, 24, 28, 31, XI/04-ний өдрүүдэд Улаанбаатар - Замын-Үүд чиглэлийн галт тэрэг 18:30 цагт хөдөлж, Замын-Үүдэд 10:35 цагт хүрнэ.

X/13, 15-ны өдрийн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд 16:40 цагт аялах галт тэргийг 20:22 цагт аялуулахаар боллоо.

X/02-ны өдрийн Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 10:35 цагт явах галт тэрэг цуцлагдаж, Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 06:58 цагт явах 272-р галт тэрэг 20:54 цагт явах болсныг Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.

Хуваалцах