Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Зориг” уран сайхны киноны нээлт тун удахгүй болно

Гол дүрд залуу жүжгчин О.Самданпүрэв, ерөнхий найруулагчаар Б.Гарамханд, ерөнхий зураглаачаар Б.Баатар, кастинг хариуцсан найруулагчаар жүжигчин Н.Ялалт нарын зэрэг уран бүтээлч ажиллажээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Зориг” уран сайхны киноны нээлт тун удахгүй болно
“Зориг” уран сайхны киноны нээлт тун удахгүй болно. Зураг: МҮОНРТ

“White horse film” ийн бүтээл “Зориг” уран сайхны киноны нээлт тун удахгүй болно. Уг бүтээлд 1986-1996 оны хоорондох Монголын нийгмийн байдал, ард иргэдийн сэтгэлгээний өөрчлөлтийн тухай болоод залуу насны алдаа оноотой амьдралын түүхийг тодоор өгүүлэгдэх аж.

Гол дүрд залуу жүжгчин О.Самданпүрэв, ерөнхий найруулагчаар Б.Гарамханд, ерөнхий зураглаачаар Б.Баатар, кастинг хариуцсан найруулагчаар жүжигчин Н.Ялалт нарын зэрэг уран бүтээлч ажиллажээ.

Зураг авалтын ихэнх хувь нь Дархан-Уул аймагт хийгдсэн бөгөөд хамгийн олон хүний оролцоотой, компьютер график ажиллагаа шаардагджээ.

Хуваалцах