"Зүггүй алиалагчийн зөвлөлгөөн" болно
Аавынхаа адил алиалах урлагт өөрийнхөө авьяас билгээр хүчин зүтгэж яваа Л.Нурбуланы тоглолт МҮЭ-ийн СТО-нд 16.00 цагаас эхэлнэ.
Мэдээллийн алба

Алдарт алиалагч Латиф агсны хүү жүжигчин Л.Нурбулан энэ сарын 31-нд "Зүггүй алиалагчийн зөвлөлгөөн" тоглолтоо хийнэ.
Хүүхэд багачуудын баяр дээр баяр нэмэх эл тоглолтод "Азтай жаалууд"-ын уран бүтээлчид оролцохоос гадна амьтдын үзүүлбэртэй юм байна.
Л.Нурбулан нь МУГЖ дуучин Т.Ариунаагийн "Домгийн өглөө" дууны түүхэн клипэнд алиа салбадайн их содон дүрийг бүтээсэн.
СУИС-ийг 2002 онд төгссөнөөс хойш хүүхэд, багачуудад зориулсан өгүүллэг, хошин үзүүлбэрүүдээрээ олонд танигдаж эхэлсэн билээ.
Аавынхаа адил алиалах урлагт өөрийнхөө авьяас билгээр хүчин зүтгэж яваа Л.Нурбуланы тоглолт МҮЭ-ийн СТО-нд 16.00 цагаас эхэлнэ.



















