Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Зүлэгний хоккейд Их Британийн эмэгтэй тамирчид анх удаа аваргаллаа

Их Британийн зүлэгний хоккейн эмэгтэй баг "Рио-2016" олимпийн наадмаас алтан медаль хүртлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зүлэгний хоккейд Их Британийн эмэгтэй тамирчид анх удаа аваргаллаа
Зүлэгний хоккейд Их Британийн эмэгтэй тамирчид анх удаа аваргаллаа. Зураг: МҮОНРТ

Их Британийн зүлэгний хоккейн эмэгтэй баг "Рио-2016" олимпийн наадмаас алтан медаль хүртлээ. Энэ нь тус багийн олимпийн наадмаас хүртсэн анхны медаль юм байна.

Их Британийн баг тамирчид финалын тоглолтод Лондоны олимпийн аварга Нидерландын багийг хожиж, ийнхүү алтан медалийн эзэд болцгоолоо. Тоглолтын онооны харьцаа 3:3 болж тэнцсэн ч торгуулийн шидэлтээр Их Британичууд ялалт байгуулсан юм.

Хуваалцах