Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Зөнгийн одод” гала концерт боллоо

Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын “Хүүхдийн Хөгжил Хамгаалал” Хөтөлбөр нь 2001 оноос эхлэн төсөл хөтөлбөртөө хамрагддаг, хүнд нөхцөлд амьдардаг болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх, урлагаар дамжуулан хүүхдийг төлөвшүүлэх зорилготой “Зөнгийн одод” урлагийн наадмыг жил бүр ул

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Зөнгийн одод” гала концерт боллоо
“Зөнгийн одод” гала концерт боллоо. Зураг: МҮОНРТ

Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын “Хүүхдийн Хөгжил Хамгаалал” хөтөлбөр нь 2001 оноос эхлэн төсөл хөтөлбөртөө хамрагддаг, хүнд нөхцөлд амьдардаг болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх, урлагаар дамжуулан хүүхдийг төлөвшүүлэх зорилготой “Зөнгийн одод” урлагийн наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ.

“Зөнгийн одод” Хүүхдийн урлагийн XIII наадамд нийт 30 Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөрийн болон Өмнөговь, Дорноговь аймгийн 4000 гаруй хүүхэд оролцсоноос 1, 2-р шатыг орон нутгийн түвшинд, 3-р шатыг Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвд зохион байгууллаа.

6-7 насны 300 гаруй хүүхэд найрал дуу, хамтлаг дуу, хамтлаг хөгжим, гоцлол хөгжмийн төрлөөр шалгаран, Монголын Хүүхдийн ордонд “Зөнгийн одод” гала концертод оролцлоо.

Хуваалцах