Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Зуны эхний шоу нөгөөдөр болно

Харин та улаан өнгийн бугуйвчийг сонгосноор тус партины туршид хэн нэгэнтэй нөхөрлөж, танилцах шаардлагагүй зөвхөн өөрийн найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлэх учиртай гэнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зуны эхний шоу нөгөөдөр болно
Зуны эхний шоу нөгөөдөр болно. Зураг: МҮОНРТ

Энэ зуны хамгийн эхний шоу “Marquee 27”-д энэ сарын 9-нд болох гэнэ. “Poke me party”-ны залуусыг шоуны соёлд уриалж байгаагаараа онцлогтой аж. Тус шоуны үеэр хоёр өнгийн бугуйвч тараагдах бөгөөд хэрвээ та ногоон өнгийн бугуйвчийг сонговол тус клубт байгаа бүх ногоон өнгийн бугуйвчтай охид залуустай нээлттэй танилцаж найзын хүрээгээ тэлэн нөхөрсөг байж "kiss me & poke me sticker" авах боломжтой болох юм байна.

Харин та улаан өнгийн бугуйвчийг сонгосноор тус партины туршид хэн нэгэнтэй нөхөрлөж, танилцах шаардлагагүй зөвхөн өөрийн найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлэх учиртай гэнэ.

Хамгийн сонирхолтой нь таныг бугуйвчаа сонгон цааш ороход ногоон өнгийн бугуйвчтай охид, залууст "kiss me & poke me" гэсэн наалт өгөх бөгөөд та дурын газраа нааснаар бусад хүмүүс ч таны наалт наасан хэсэгт чөлөөтэй хүрэх бололцоог олгож байгаа гэдгийг зохион байгуулагчид нь тайлбарлаж байна.

Хуваалцах