Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Зураач Х.Хоснаран 30 метр өндөртэй хананд бүтээлээ туурвилаа

Heesco (Хиско) нэрээр уран бүтээлээ туурвидаг Х.Хоснаран Австрали улсын өмнөд нутгийн Кароонда тосгонд 30 метрийн өндөртэй “аварга том” зураг зуржээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зураач Х.Хоснаран 30 метр өндөртэй хананд бүтээлээ туурвилаа
Зураач Х.Хоснаран 30 метр өндөртэй хананд бүтээлээ туурвилаа. Зураг: МҮОНРТ

Манай сайт өмнө нь Австралийн Мельбурн хотод амьдардаг граффити урлагийн шинэ төрлөөр буюу гудамжны дүрслэх урлагийн бүтээл туурвидаг, зураач Х.Хоснарангийн ярилцлагыг хүргэж байсан билээ. Тэгвэл Heesco (Хиско) нэрээр уран бүтээлээ туурвидаг Х.Хоснаран Австрали улсын өмнөд нутгийн Кароонда тосгонд 30 метрийн өндөртэй “аварга том” зураг зуржээ.

Тэрбээр энэ талаараа өөрийн “фэйсбүүк”-тээ “Австрали улсын Кароонда хэмээх жижиг тосгонд том хэмжээний бүтээлээ зурж дууслаа. Энэ миний зурсан хамгийн том хэмжээтэй бүтээл. Нийтдээ зургаан долоо хоногийн турш 200 гаруй ажлын цагт, лаазтай 600 гаруй цацдаг будаг, 160 литр акрилан будаг ашиглалаа. Бүтээлээ хийх явцад бороо, салхинаас шалтгаалж жаахан удааширсан. Мөн өргөдөг машинаа сольж, том хэмжээний машин авчруулж, бүтээлээ зурж дуусгасан. Бүтээлийн агуулгын хувьд эндхийн аж амьдралыг харуулсан” гэв.

Сонирхуулахад, зураач Х.Хоснаран ирэх сарын сүүлээр богино хугацаанд эх орондоо ирэхээр болжээ.

Хуваалцах