Зургаагийн даваанаас Харцага цолтон 5 төрлөө
Баяр наадмын үндэсний бөхийн зургаагийн даваа уран мэхийг уралдуулсан сонирхолтой барилдаанаар дүүрэн болж дууслаа. наадамчдад хамгийн их баясал авчирсан барилдаанаар хоёр аваргын барилдаан байв. Монгол Улсын даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр олимпийн аварга Найдангийн Түвшинбаярт өвдөг шороодож Олим
Мэдээллийн алба

Баяр наадмын үндэсний бөхийн зургаагийн даваа уран мэхийг уралдуулсан сонирхолтой барилдаанаар дүүрэн болж дууслаа.
Наадамчдад хамгийн баясал цэнгэл авчирсан барилдаанаар хоёр аваргын барилдаан байв. Монгол Улсын даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр олимпийн аварга Найдангийн Түвшинбаярт өвдөг шороодож Олимпын аварга маань Харцага цолны болзлыг хангалаа.
Түүнчлэн Начин цолны болзол хангасан байсан Э.Оюунболд улсын заан Т.Санчираар даваагаа ахиулж харцага цолонд хүрз байна.
Начны болзол хангаж зургаагийн даваанд тунасан шинэ цолтон Намсрайжав харцагын хүү Батсуурь Л.Цэрэнтогтохыг өвдөг шороодуулж аавынхаа цолонд хүрлээ.
Тавын даваанд харцага Х.Содномдоржийг давсан Б.Батмөнх начин улсын заан Ч.Санжаадамбаар харцага цолны болзол хангаад байна.
Улсын начин Б.Гончигдамба улсын начин Э. Энхбатыг давж харцага цолны болзол хангав.
Илүү сайхан барилдааныг долоогийн даваанд харах нь дамжиггүй юм. Харцага цолонд хүрсэн бөхчүүддээ амжилта хүсье.


















