Зургаан бөх башёг тэргүүлж байна
Башёг М.Даваажаргал, озэки Кисэносато, маэгашира Таканова А.Баасандорж, Сококүра, Саданоүми нар дөрвөн даваатай тэргүүлж байна.
Мэдээллийн алба

Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын “Хацү” башё Токио хотноо үргэлжилж байна.
Башёг М.Даваажаргал, озэки Кисэносато, маэгашира Таканова А.Баасандорж, Сококүра, Саданоүми нар дөрвөн даваатай тэргүүлж байна.
Аваргуудаас Какүрюү нэг, Харүмафүжи хоёр унаатай болсон. Манай бусад бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиноёжо А.Ичинноров нар гурван даваатай тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдлээ. Тэгвэл озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гурван унаатай болжээ.
Монгол бөхчүүд одоогоор дараах давааг хүртээд байна.
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 4-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 2-2
Ёкозүна Какүрюү М.Ананд 3-1
Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-3
Сэкиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 3-1
Маэгашира-2 Араваши Э.Дөлгөөн 0-4
Маэгашира-6 Чиёошома Г.Мөнхсайхан 3-1
Маэгашира-10 Таканойва А.Баасандорж 4-0
Маэгашира-13 Ичиноёжо А.Ичинноров 3-1 гэсэн амжилттай явна.


















