Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Зургаан настай хүүгийн хэрэгт эрүү үүсгэжээ

Хэнтий аймгийн Хэрлэн суманд зургаан настай хоёр хүүхэд буугаар тоглож байгаад нэгнийхээ амь насыг хохироосон харамсалтай энэ сарын 18-нд гарсан.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зургаан настай хүүгийн хэрэгт эрүү үүсгэжээ
Зургаан настай хүүгийн хэрэгт эрүү үүсгэжээ. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн Хэрлэн суманд зургаан настай хоёр хүүхэд буугаар тоглож байгаад нэгнийхээ амь насыг хохироосон харамсалтай энэ сарын 18-нд гарсан.

Эх сурвалжуудын мэдээлснээр хүүхдүүд байлдаж тоглож байхад эцэг эхчүүд нь бууг сумгүй гэж бодсоноос энэ хэрэг гарсан байна. Улмаар галт зэвсэг орон гэртээ хадгалж байсан иргэн Ж-д эрүүгийн хуулийн 187 дугаар зүйлээр хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна.

Урьд нь ч гэсэн бууны гохны цаана далд үлдсэн сумыг сайтар шалгаагүйн улмаас ийм харамсалтай хэрэг цөөнгүй гарч байсан. Тиймээс иргэд галт зэвсэгийг гэр болон албан байгууллагадаа хууль, журмын дагуу хадгалж байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн байцаагч,Цагдаагийн ахлах дэслэгчН.Төгсбаяраас тодруулснаа та бүхэнд хүргэж байна.

Түлхүүр үг:буу
Хуваалцах