Зургаан настай монгол хүү "Чээж тоолол, сампин"-гийн дэлхийн аварга боллоо
Энэтхэгийн нийслэл Делид болсон "Чээж тоолол, сампин"-гийн олон улсын тэмцээнд Монголын хүүхэд, залуучуудын Соробан сампингийн холбооны нийслэл, орон нутгаас шалгарсан 6-14 насны 30 хүүхэд оролцсон байна.
Мэдээллийн алба

Дэлхийн 60 гаруй орны 10000 хүүхэд оролцсон "Чээж тоолол, сампин"-гийн олон улсын тэмцээнээс зургаан настай монгол хүү Э.Амаржаргал "Алтан цом" хүртжээ.
Энэтхэгийн нийслэл Делид болсон "Чээж тоолол, сампин"-гийн олон улсын тэмцээнд Монголын хүүхэд, залуучуудын Соробан сампингийн холбооны нийслэл, орон нутгаас шалгарсан 6-14 насны 30 хүүхэд оролцсон байна. Манай багийнхан нэг "Алтан цом", таван "Мөнгөн цом хүртсэн байна.



















