Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Зүрхэн аялгуу” кино концерт бүтээлээ

“Sweetymotion” хамтлаг ард түмний сэтгэлд хоногшсон дуунуудыг өөрсдийн өнгө төрхөөр амилуулан анхлан дуулсан уран бүтээлчидтэй уулзаж, ярилцан баримтат кино концерт бүтээжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Зүрхэн аялгуу”  кино концерт бүтээлээ
“Зүрхэн аялгуу” кино концерт бүтээлээ. Зураг: МҮОНРТ

“Sweetymotion” хамтлаг ард түмний сэтгэлд хоногшсон дуунуудыг өөрсдийн өнгө төрхөөр амилуулан анхлан дуулсан уран бүтээлчидтэй уулзаж, ярилцан баримтат кино концерт бүтээжээ.

Монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшсон 50, 60-аад оны дуунуудын түүчээ болох "Тунгалаг буянт”, “Нэг л мэдэхэд уулзана даа”, “Бүсгүй хүний заяа”, “Аргалд явсан ижий”, “Өссөн нутаг”, “Өргөн Сэлэнгэ”, “Дэнжийн ногоо”, “Болзоо”, “Алтан намар”, “Охидын уянга” зэрэг 11 дуунаас бүрдсэн кино концертыг үзэгчид “Univision”-ы кино архиваас үзэх боломжтой гэнэ.

Кино концертын хөгжмийн найруулагчаар төгөлдөр хуурч Б.Чинбат ажиллаж, хөгжмийн тохиргоог Сингапурт хийлгэжээ. Харин хоолойны бичлэгийг “New star”, “White arch”, “Pro Sounds” студид бичүүлсэн байна.

“Зүрхэн аялгуу” кино концерт нэг цаг арван минут үргэлжлэх бөгөөд эдгээр дуугаараа удахгүй цомог гаргах гэнэ.

Хуваалцах