“Зүүдэнд ч оромгүй явдал” кино орлогоороо тэргүүлжээ
ШӨХТГ-аас долоо хоног бүр кино театруудаар гарч байгаа кинонуудын ашиг орлогыг зарладаг болоод байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт “Тагнуулч аав” 60.782 сая төгрөгийн ашиг олж, жагсаалтыг тэргүүлжээ.
Мэдээллийн алба

ШӨХТГ-аас долоо хоног бүр кино театруудаар гарч байгаа кинонуудын ашиг орлогыг зарладаг . Өнгөрсөн долоо хоногт “Тагнуулч аав” 60.782 сая төгрөгийн ашиг олж, жагсаалтыг тэргүүлжээ.
Найруулагч Н.Наранбаатарын бүтээл “Зүүдэнд ч оромгүй явдал” уран сайхны кино нээлтээ хийсэн эхний хоёр долоо хоногтоо жагсаалтын хоёрдугаар байрт бичигдлээ. Нээлтээ хийсэн долоо хоногтоо 64 сая төгрөгийн орлого олсон ихэр залуусын түүх өнгөрсөн долоо хоногт 49 сая төгрөгийн орлого олжээ.
Ашиг орлогоороо тэргүүлж байгаа киноны жагсаалт
1 Тагнуулч аав 60.782.000
2 Зүүдэнд ч оромгүй явдал 48.969.000
3 Зэрлэг цэцэгсийн хүлэмж 18.654.000
4 Хөлтрөг 13.745.000
5 Үхлийн симфони 11.174.000


















