Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Зүүдэнд ч оромгүй явдал” өнөөдөр үзэгчдэд хүрнэ

УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатарын хоёр дахь дэлгэцийн уран бүтээл “Зүүдэнд ч оромгүй явдал” уран сайхны киноны нээлт өнөөдөр болно.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Зүүдэнд ч оромгүй явдал” өнөөдөр үзэгчдэд хүрнэ
“Зүүдэнд ч оромгүй явдал” өнөөдөр үзэгчдэд хүрнэ. Зураг: МҮОНРТ

УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатарын хоёр дахь дэлгэцийн уран бүтээл “Зүүдэнд ч оромгүй явдал” уран сайхны киноны нээлт өнөөдөр болно. Олон уран бүтээлээрээ үзэгчдийн эчнээ танил болоод байгаа зохиолч Ж.Оргил киноны зохиолыг бичиж, зураглаачаар Б.Отгонзориг ажилласан. Гол дүрүүдэд залуу жүжигчин Б.Энхтүвшин, Г.Золзаяа, АЖ Г.Мягмарнаран, СТА Б.Эрдэнэцэцэг нар тоглож байгаа юм.

Мөн туслах дүрүүдэд МУГЖ Б.Батзаяа, СТА Б.Баатархүү, Б.Навчаа, “Шинэ үе” продакшны жүжигчин Т.Билгүүн, “Захилгат инээд” хамтлагийн жүжигчин Р.Адъяа, Х.Манлайбаатар, “Маск” продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхан зэрэг чадварлаг уран бүтээлчид тоглож байгаа юм. Киноны хөгжмийг Ц.Байдраг бичиж, дууг нь “Мотив” хамтлаг дуулсан. Ихэр залуусын тухай өгүүлэх “Зүүдэнд ч оромгүй явдал” таныг инээлгэж, гуниглуулж, ухааруулна.

Түлхүүр үг:“Зүүдэнд ч оромгүй явдал” өнөөдөр үзэгчдэд хүрнэ
Хуваалцах