Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манайхан ганзага дүүрэн ирлээ
БНХАУ-ын Цюжинь хотноо 10 дахь удаагийн жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Цюжинь хотноо 10 дахь удаагийн жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Тус тэмцээнд эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Үндэсний шигшээ баг "Увс нуур" дэвжээний тамирчин ОУХМ Б.Эрхэмбаяр, эмэгтэй 57 кг-ын жинд ОУХМ Ц.Хулан нар алтан медаль хүртэж төрийн дуулалаа эгшиглүүллээ.
Мөн эрэгтэй -81 кг-д Б.Гаажадамба, -90 кг-д Э.Мөнхжаргал, эмэгтэй -52 кг-д Г.Ганцэцэг, -63 кг-д Б.Баасанжаргал нар мөнгөн медаль хүртсэн юм.
Эрэгтэй -60 кг-д Б.Мягмардорж, -73 кг-д Б.Пүрэвдаваа, -100 кг-д Б.Мөнх-Алдар, +100 кг-д Э.Энхтөр нар хүрэл медалийн эзэн боллоо.


















