Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Зүүн Азийн жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөрөө З.Энхболд томилогджээ

З.Энхболд “Токио 2020” олимпод зодоглох Монгол жүдочдын багийн ахлагчаар томилогдсон юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зүүн Азийн жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөрөө З.Энхболд томилогджээ
Зүүн Азийн жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөрөө З.Энхболд томилогджээ. Зураг: МҮОНРТ

Арабын Нэгдсэн Эмират Улсад болсон Зүүн Азийн жүдо бөхийн холбооны их хурлаар өнгөрсөн хоёр жилийн ажлын тайлангаа хэлэлцжээ.

Уг хурлын үеэр дэд ерөнхийлөгчөөрөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг сонгосон байна.

Түүнийг дөрөвдүгээр сарын 18-д болсон Азийн жүдо бөхийн холбооны хурлын үеэр албан ёсоор томилжээ.

З.Энхболд “Токио 2020” олимпод зодоглох Монгол жүдочдын багийн ахлагчаар томилогдсон юм.

Манай улсад 2020 онд олимпийн эрх олгох Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн болох бөгөөд тэмцээнийг зохион байгуулах хорооны даргаар тэрбээр мөн ажиллана.

Хуваалцах