Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Зүүн бүсийн 45 сум төрийн үйлчилгээний киоск машинтай болжээ

Манай улсын зүүн бүсийн бүх сум төрийн үйлчилгээний киоск машинтай боллоо.Тодруулбал, Хэнтий аймгийн 17, Сүхбаатар аймгийн 13, Дорнод аймгийн 14 гээд нийт 45 суманд хүлээлгэж өгчээ.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зүүн бүсийн 45 сум төрийн үйлчилгээний киоск машинтай болжээ
Зүүн бүсийн 45 сум төрийн үйлчилгээний киоск машинтай болжээ. Зураг: МҮОНРТ

Манай улсын зүүн бүсийн бүх сум төрийн үйлчилгээний киоск машинтай боллоо.Тодруулбал, Хэнтий аймгийн 17, Сүхбаатар аймгийн 13, Дорнод аймгийн 14 гээд нийт 45 суманд хүлээлгэж өгчээ.

Киоск машинтай болсноор иргэд төрийн үйлчилгээг цаг хугацаа хэмнэн, түргэн шуурхай авах боломж бүрдэж байгаа юм. Тус машинаас улсын бүртгэлийн 100 гаруй үйлчилгээ, авто тээврийн тэмдэгтийн хураамж, автомашины татвар, торгууль, жолоочийн хариуцлагын даатгал, хот хоорондын болон орон нутгийн автобусны билет захиалга зэрэг маш олон үйлчилгээг нэг дороос шуурхай авах боломжтой.

Хуваалцах