Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Зүүн бүсийн цагдаагийн байгууллагуудын аварга тодорлоо

Зүүн бүсийн цагдаагийн байгууллагуудын аварга шалгаруулах спортын гурван төрөлт тэмцээн Хэнтий аймгийн Чингис хотод боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Зүүн бүсийн цагдаагийн байгууллагуудын аварга тодорлоо
Зүүн бүсийн цагдаагийн байгууллагуудын аварга тодорлоо. Зураг: МҮОНРТ

Зүүн бүсийн цагдаагийн байгууллагуудын аварга шалгаруулах спортын гурван төрөлт тэмцээн Хэнтий аймгийн Чингис хотод боллоо.

Сагс, гар бөмбөг, пауэрлифтингийн тэмцээнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагч оролцож хурд хүч, авхаалж, самбаагаа сорьж, өрсөлдөв. Тэмцээний нийлбэр дүнгээр Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын баг 17 оноогоор тэргүүлж, Зүүн бүсийн аварга болов.

Пауэрлифтингийн тэмцээн +80, -80 кг-ын жингийн ангиллаар болж +80 кг-ын жинд нэгдүгээр байрт Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын тамирчин А.Батмандах 475 оноогоор, хоёрдугаар байрт Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын тамирчин О.Ганбат 470 оноогоор, гуравдугаар байрт Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын тамирчин Н.Лхагвасайхан 415 оноогоор шалгарлаа.

Харин -80 кг-ын жинд Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын тамирчин А.Бэрдмурат 600 оноогоор нэгдүгээр байр эзэлж мөн газрын тамирчин Б.Энхбат 390 оноогоор хоёрдугаар байрт, Дорнод аймаг дахь цагдаагийн газрын тамирчин С.Энхтөгөлдөр 315 оноогоор гуравдугаар байрт шалгарсан юм.

Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрлийн тэргүүн байрт Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын баг, дэд байрт Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын баг, эмэгтэй төрөлд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын баг тэргүүн байр, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын баг дэд байр эзэллээ.

Гар бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Г.Ганхуяг ахлагчтай баг, хоёрдугаар байрт Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Д.Гэрэлбаатар ахлагчтай баг, гуравдугаар байрт Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын М.Баянжаргал ахлагчтай баг тамирчид шалгарав. Эмэгтэйчүүдийн төрөлд Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын Б.Тэгшжаргал ахлагчтай баг нэгдүгээр байр, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Б.Оюунцэцэг ахлагчтай баг хоёрдугаар байр, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын У.Уранцэцэг ахлагчтай баг гуравдугаар байр эзлэв.

Зүүн бүсийн спортын цогцолбор тэмцээн Хэнтий аймагт есөн жилийн дараа зохион байгуулагдаж, Хүчний гурван төрөлт буюу Пауэрлифтингийн тэмцээнийг шинэ төрлөөр оруулсан нь онцлог байлаа.

Хуваалцах