Зуун буудалт даамны ДАШТ болно
10-р сарын 1-15-ны хооронд Зуун буудалт даамны дэлхийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно. Энэ тэмцээнд Дэлхийн шилдэг 16 тамирчин өрсөлдөх юм. Оюуны спортын үндсэн төрөл болох зуун буудалт даамны дэлхийн аварга шалгаруулах 38 дахь удаагийн тэмцээнд 10 улсын шилдэг там
Мэдээллийн алба

10-р сарын 1-15-ны хооронд Зуун буудалт даамны дэлхийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно. Энэ тэмцээнд Дэлхийн шилдэг 16 тамирчин өрсөлдөх юм. Оюуны спортын үндсэн төрөл болох зуун буудалт даамны дэлхийн аварга шалгаруулах 38 дахь удаагийн тэмцээнд 10 улсын шилдэг тамирчид өрсөлдөнө. Тухайлбал, ДАШТ-ий 12 удаагийн аварга Латви улсын тамирчин Зоя Голубева тэргүүтэй ОХУ, Монгол, БНХАУ, Украйн, Польш, Голланд, Латви зэрэг улсын тамирчид “Дэлхийн аварга” цолны төлөө өрсөлдөхөөр болжээ.


















