Зуун буудалт даамын шигшээ тэмцээн болно
Зуун буудалт даамын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Баянзүрх дүүрэгт байрлах “Бадмаараг” төвийн байранд маргааш эхэлж, есөн өдөр үргэлжилж 2014 оны Монгол Улсын аварга даамчин тодорно.
Мэдээллийн алба

Тэмцээнд өнгөрсөн жилийн медальтнуудаас гадна урьдчилсан шатнаас шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 14 даамчин тойргийн журмаар ур чадвараа сорин өрсөлдөнө.
Даамчид талдаа 80 минутын цагийн хяналттай нүүх бөгөөд нүүдэл бүрт нэг минут нэмэгдэх Фишерийн системээр тоглоно.
Улсын аваргын эхний хоёр байр эзэлсэн тамирчин Тайландын нийслэл Бангкок хотноо болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох гэнэ.