Зуун дамнасан аав, хүү аварга
Ингээд уншигч та бүхэн зуун дамнасан аваргуудын талаарх сэтгэл огшоом баримтат киног хүлээн авна уу.
Мэдээллийн алба


МУГТ, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга, олимпийн мөнгөн медальт Жигжидийн Мөнхбат Монгол бөхийн ногоон дэвжээг шуугиулж явсан цаг саяхан. Тэгвэл түүний хүү Мөнхбатын Даваажаргал арлын Японд мэргэжлийн сүмогийн дэвжээг эзэгнэн 69 дэх их аварга хэмээх эрхэм алдарыг зүүн, угсаа нэгт Монгол түмнээ баярлуулсан билээ. Хакухогийн энэхүү амжилтыг Монголын төр үнэлж, энэ оны хоёрдугаар сард түүнийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор мялаасан юм.
Тэрбээр Ерөнхийлөгчийн гараас хүндэт тэмдгээ гардан гарч ирснийхээ дараа сэтгүүлчдэд “Аав минь XX зуунд аварга болж байсан бол хүү нь XXI зуунд аварга боллоо” хэмээн ярьж байв. Үнэхээр тэднийг зуун дамнасан аварга гэж нэрлэнэ. Ингээд уншигч та бүхэн зуун дамнасан аваргуудын талаарх сэтгэл огшоом баримтат киног хүлээн авна уу.


















