Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Зуун метр урт эсгий ширмэл урлаж, "Гиннесийн ном"-д бүртгүүлнэ

Өргөн нь 1.8 метр, урт нь 100 метр эсгий ширмэл аравч урлаж, “Гиннесийн ном”-д бүртгүүлэхээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хан Хэнтийн гар урчууд” компанийн ажилчид зорьж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зуун метр урт эсгий ширмэл урлаж, "Гиннесийн ном"-д бүртгүүлнэ
Зуун метр урт эсгий ширмэл урлаж, "Гиннесийн ном"-д бүртгүүлнэ. Зураг: МҮОНРТ

Өргөн нь 1.8 метр, урт нь 100 метр эсгий ширмэл аравч урлаж, “Гиннесийн ном”-д бүртгүүлэхээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хан Хэнтийн гар урчууд” компанийн ажилчид зорьж байна. Энэ ажлыг тус хоршооны захирал Ж.Нарантуяа, нөхөр Д.Нэргүйн хамт санаачилжээ.

Дэлхийн дээд амжилтад орох эсгий аравчин дээр 13 дугаар зууны үе, Чингис хааны амьдрал ахуй, тухайн үеийн монгол түмний аж байдал, ёс заншлыг харуулах юм байна. Одоогоор "Монголын нууц товчоо"-ноос сэдэвлэсэн зураг бүхий 10 метр эсгий ширмэл бэлэн болжээ. Нийт 15 оёдолчин ирэх зургаадугаар сарын 1 гэхэд 100 метр үргэлжилсэн ширмэл аравчийг бэлэн болгохоор ажиллаж байна.

Хамгийн гол нь хийц урын хувьд уламжлалт оёдол, наамлыг ашиглана гэж тэд хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, зураач эсгийн дээр зураг гаргасны дагуу оёдолчид оёж байгаа юм.

Хуваалцах