Зүүн Тиморын баг хариу тоглолтоо хийхээр иржээ
Манай хөлбөмбөгийн шигшээг нутагтаа 4:1-ээр буулган авсан Зүүн Тиморын шигшээ баг Улаанбаатар хотноо хариу тоглолтоо хийхээр ирээд байна.
Мэдээллийн алба

Манай хөлбөмбөгийн шигшээг нутагтаа 4:1-ээр буулган авсан Зүүн Тиморын шигшээ баг Улаанбаатар хотноо хариу тоглолтоо хийхээр ирээд байна.
2018 оны дэлхийн аваргын урьдчилсан шатанд таараад байгаа Монгол-Зүүн Тиморын хариу тоглолт маргааш МХБХ-ны Цэнгэлдэх хүрээлэнд 16:00 цагаас болно. Энэхүү тоглолтод манай хөлбөмбөгчид өрсөлдөгчөө 3:0-ээр хожиж байж дараагийн шатанд тоглох эрхтэй болох юм.
Монгол-Зүүн Тиморын эхний тоглолт гуравдугаар сарын 12-ны өдөр болсон. Энэхүү тоглолтод талбайн эзэд 4:1-ээр хожсон билээ. Тиймээс маргааш болох хариу тоглолт манай үндэсний шигшээ багийн хувьд ихээхэн чухал юм.
<br>


















