Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Зууны манлай дуучин Н.Норовбанзадын нэрэмжит олон улсын анхдугаар уралдаан болно

Энэ онд Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзадын 85 насны ой тохиож байгаа билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зууны манлай дуучин Н.Норовбанзадын нэрэмжит олон улсын анхдугаар уралдаан болно
Зууны манлай дуучин Н.Норовбанзадын нэрэмжит олон улсын анхдугаар уралдаан болно. Зураг: МҮОНРТ

Энэ онд Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзадын 85 насны ой тохиож байгаа билээ.

Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургууль, "Норовбанзад" сан, Монголын уртын дууны холбоо хамтран Монгол Улсын төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын Олон улсын анхдугаар уралдааныг зохион байгуулахаар болжээ. 2016 оны есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох тус уралдаанд оролцогчдыг есдүгээр сарын 5-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд СУИС-ийн 211 тоотод бүртгэнэ.

Хуваалцах