Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Зууны манлай” хос дуучдад хүндэтгэл үзүүллээ

Дуунд дуртай дуучин монгол түмэнтэйгээ 40 жилийн турш “Вансэмбэрүү”, ”Бид мартахгүй″, ”Ханьсах заяа”, “Ханийн жаргал” зэрэг олон сайхан уянгат хайрын дуунуудаараа хөглөгдөж яваа

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Зууны манлай” хос дуучдад хүндэтгэл үзүүллээ
“Зууны манлай” хос дуучдад хүндэтгэл үзүүллээ. Зураг: МҮОНРТ

Дуунд дуртай дуучин монгол түмэнтэйгээ 40 жилийн турш “Вансэмбэрүү”, ”Бид мартахгүй″, ”Ханьсах заяа”, “Ханийн жаргал” зэрэг олон сайхан уянгат хайрын дуунуудаараа хөглөгдөж яваа МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн нар “Мартагдахгүй юмсан” тоглолтоо Монгол бөхийн өргөөнөө үзэгч түмний хүндлэл дор, дуу хууртай хоёр өдрийг өнгөрүүлсэн юм.
"Зууны хос" манлай дуучдын энэхүү тоглолтын тайзнаа, эрхэм уран бүтээлчдийн залгамж халаа болсон дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар хүндлэл үзүүлсэн юм.

Үнэхээр түмэн олны талархал, хүндлэлийг хүлээсэн уг тоглолт хослон дуулахын бахдалыг төрүүлсэн сайхан тоглолт болж өндөрлөсөн гэж дууч ард түмэн өндрөөр үнэлсэн билээ.

Хуваалцах