Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Зууны манлай хос дуучдын уянгад саатаарай

Монгол Улсын Гавьяат Жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нар ард түмнийгээ 40 жилийн турш уянгат дуу хуураараа хөглөж яваа “Зууны манлай хос дуучид” юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зууны манлай хос дуучдын уянгад саатаарай
Зууны манлай хос дуучдын уянгад саатаарай. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Гавьяат Жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нар ард түмнийгээ 40 жилийн турш уянгат дуу хуураараа хөглөж яваа “Зууны манлай хос дуучид” юм.

Тэгвэл дуучид маань “Мартахгүй юмсан” тоглолтоо хийхээр болсон байна.

“Вансэмбэрүү”,”Бид мартахгүй″, "Ханьсах заяа”, “Ханийн жаргал” зэрэг хайрын дуугаараа олны сэтгэлийг мялаасан тэднийг хүндлэхгүй байхын аргагүй билээ. Энэ сарын 22-нд Монгол бөхийн өргөөнөө болох "Мартахгүй юмсан" тоглолтынхоо дараагаар тэд "зодог тайлна" гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Хуваалцах