Зөвхөн шартсан хүмүүст үйлчилдэг такси
Зул сарын баяртай холбогдуулан Лондон хотноо үйл ажиллагаа явуулдаг Kabuto Noodles түргэн хоолны газар хэрэглэгчиддээ зориулж “Kab-U-To Work” такси үйлчилгээг нээжээ.
Мэдээллийн алба

Зул сарын баяртай холбогдуулан Лондон хотноо үйл ажиллагаа явуулдаг Kabuto Noodles түргэн хоолны газар хэрэглэгчиддээ зориулж “Kab-U-To Work” такси үйлчилгээг нээжээ.
Та хэрвээ шартсан хэцүүхэн байдалтай сэрвэл уг такси үйлчилгээг дуудан ажилдаа явах замдаа Kabuto Noodles-ын бэлэн гоймонг идэж, шинэхэн жүүс уух гэнэ.
Мөн уг таксинд шартсан хүнд зориулсан уух зүйлс, амны үнэр дарах гаа, нүдний шил, дотор засах, толгойн өвдөлт намдаах эм гээд бүгд байна. Монголд ч гэсэн яагаад ийм үйлчилгээ байж болохгүй гэж.


















