Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Зөвлөлтийн хуучин хиймэл дагуул унажээ

Зөвлөлтийн анхны цаг уур судлалын хиймэл дагуул “Метеор-1” өнгөрсөн гуравдугаар сарын 27-ны мягмар гарагт Москвагийн цагаар 01:22 цагт хойд өргөргийн 47, зүүн уртрагийн 95 градус буюу Монголын Говь-Алтай аймгийн Алтай хотоос зүүн зүгт 120 км зайд унасан гэж Оросын сансар судлалын стратегийн удирдлаг

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөвлөлтийн хуучин хиймэл дагуул унажээ
Зөвлөлтийн хуучин хиймэл дагуул унажээ. Зураг: МҮОНРТ

Зөвлөлтийн анхны цаг уур судлалын хиймэл дагуул “Метеор-1” өнгөрсөн гуравдугаар сарын 27-ны мягмар гарагт Москвагийн цагаар 01:22 цагт хойд өргөргийн 47, зүүн уртрагийн 95 градус буюу Монголын Говь-Алтай аймгийн Алтай хотоос зүүн зүгт 120 км зайд унасан гэж Оросын сансар судлалын стратегийн удирдлагын төв мэдээлжээ.

Энэ хиймэл дагуулыг 1969 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Плесецкийн хөөргөх талбайгаас хөөргөсөн юм байна.

Тойрог замд яг 43 жил болсон энэ хиймэл дагуул нэг тонн 400 кг жинтэй, цаг агаарын үзэгдэл мэдээллийг ЗХУ болон бусад орнуудад дамжуулах үүрэгтэй ч дөнгөж нэг жил ажиллаад 1970 онд жагсаалаас гарч дүрс долгион дамжуулж чадахгүй болсон байжээ.

Хуваалцах