Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Зөвлөлтийн нэгэн цаг үеийн домогт таван тоглогч

Сергей Макаров 1958 онд төрсөн. “CSKA Moscow”, “Калгари Сан Хосе”, “Даллас” багт тоглож байсан.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөвлөлтийн нэгэн цаг үеийн домогт таван тоглогч
Зөвлөлтийн нэгэн цаг үеийн домогт таван тоглогч. Зураг: МҮОНРТ

Сергей Макаров 1958 онд төрсөн. “CSKA Moscow”, “Калгари Сан Хосе”, “Даллас” багт тоглож байсан. Олимпийн наадамд 1984, 1988 алт, 1980 мөнгө, ДАШТ-нд найман алт, нэг мөнгө, хоёр хүрэл медалиар энгэрээ гоёж байв.

Вячеслав Фетисов 1958 онд төрсөн. “CSKA Moscow”, “Spartak Moscow”, “Нью Жерси”, “Детройт” багт тоглож байв. 1984, 1988 оны олимпийн наадмын алт, 1980 оны мөнгө, ДАШТ-ээс долоон алт, нэг мөнгө, гурван хүрэл зүүсэн.

Алексей Касатанов 1959 онд төрсөн. “SKA Leningrad”, “CSKA Moscow”, “Нью Жерси”, “Сент-Люис”, “Бостон” багт тоглож явсан удаатай. 1984, 1988 оны олимпоос алт, 1980 онд мөнгө, ДАШТ-ээс таван алт, нэг мөнгө, хоёр хүрэл хүртэж байсан.

Владимир Крутов 1960 онд төрсөн. “CSKA Moscow”, “Ванкувер” багт тоглосон түүхтэй. 1984, 1988 оны олимпийн наадмаас алт, 1880 онд мөнгө, ДАШТ-ээс таван алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай.

Игорь Ларианов 1960 онд төрсөн. “Khimik”, “CSKA Moscow”, “Ванкувер”, “Сан Хосе”, “Детройт”, “Флорида”, “Нью Жерси” багт гол тоглогч болж байсан. 1984, 1988 оны олимпоос алт, 2002 онд хүрэл. ДАШТ-ээс дөрвөн алт, мөнгө, хүрэл медалийг тус бүр нэгийг өөрийн болгосон.

Хуваалцах