Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Зөвшөөрөл, түрээс, борлуулалтын асуудал илүү хялбар болно

Хэрэв тэдний санаачилсан хууль батлагдвал жижиг бизнес эрхлэгчдэд хамгийн их тулгамддаг зөвшөөрөл, түрээс, борлуулалтын асуудал илүү хялбар болно гэж УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг мэдэгдэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөвшөөрөл, түрээс, борлуулалтын асуудал илүү хялбар болно
Зөвшөөрөл, түрээс, борлуулалтын асуудал илүү хялбар болно. Зураг: МҮОНРТ

Жижиг бизнес эрхлэгчдийн 80-аад хувь нь эмэгтэйчүүд байдаг гэж УИХ-ын эмэгтэй гишүүд онцоллоо. Тиймээс тэд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжих зорилгоор хэд хэдэн хууль санаачлан, одоогоор судалгааны түвшинд явж байна гэж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэллээ. Хэрэв тэдний санаачилсан хууль батлагдвал жижиг бизнес эрхлэгчдэд хамгийн их тулгамддаг зөвшөөрөл, түрээс, борлуулалтын асуудал илүү хялбар болно гэж УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг мэдэгдэж байна.

Хуваалцах