Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

102 апплейкшнээр зөрчлийн мэдээлэл илгээж буй иргэдийн анхааралд...

Иргэдийн илгээж буй зарим зөрчлийн мэдээлэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул шийдвэрлэх боломжгүй байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
102 апплейкшнээр зөрчлийн мэдээлэл илгээж буй иргэдийн анхааралд...
102 апплейкшнээр зөрчлийн мэдээлэл илгээж буй иргэдийн анхааралд.... Зураг: МҮОНРТ

Иргэдийн илгээж буй зарим зөрчлийн мэдээлэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул шийдвэрлэх боломжгүй байна.

Тухайлбал, тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байх үед жолооч гар утас ашиглаж зөрчлийг машин дотроос зураг авч илгээсэн тохиолдол хангалтгүйд тооцогдоно.

Иймд зөрчлийн зураг илгээхдээ дараах шаардлагыг хангана уу. Үүнд:• Тээврийн хэрэгсэл бүтэн харагдах• Орчин, байршил тодорхой байх• Замын боржуур-хашлага, тэмдэг, тэмдэглэгээ харагдах• Улсын дугаар тод, уншигдахуйц• Хэт ойр, хэт холоос авахгүй• Зургийн чанар, нягтаршил сайн• Байршлын мэдээлэлтэй зөрөхгүй

Иргэний илгээсэн мэдээлэл нь зөрчлийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой тул шаардлагыг хангаж илгээхийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс зөвлөлөө.

Хуваалцах