Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

12 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээж, хилийн хоригийг нь цуцлуулжээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх зорилгоор гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн иргэдийн улсын хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн үндэслэлийг сүүлийн 3 жилийн байдлаар судалж,

УЕ
Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
12 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээж, хилийн хоригийг нь цуцлуулжээ
12 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээж, хилийн хоригийг нь цуцлуулжээ. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх зорилгоор гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн иргэдийн улсын хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн үндэслэлийг сүүлийн 3 жилийн байдлаар судалж, холбогдох арга хэмжээг авсан байна.

Тодруулбал, шүүхээс оногдуулсан хорихоос өөр төрлийн ял болон тэнсэх, албадлагын арга хэмжээ авсан хугацаа нь дуусгавар болсон 12 иргэний гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлснийг сэргээгээгүй байсан зөрчлийг илрүүлжээ.

Тиймээс Хил хамгаалах ерөнхий газарт албан бичиг хүргүүлж, дээрх иргэдийн хилийн хоригийг цуцлуулсан байна.

Хуваалцах